БИДНИЙ ТУХАЙ
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид үйлчлүүлэгчдээ сайхан амьдралын эхлэлд хөтлөнө.
БИДНИЙ ЗАРЧИМ
1. Үйлчлүүлэгчийг нэгдүгээрт тавьж, үргэлж инээмсэглэлээр угтсан үйлчилгээг үзүүлнэ.
2. Бид үйлчлүүлэгчдийнхээ алтан цагийг хэмнэн хурдан шуурхай үйлчилгээг үзүүлнэ.
3. Үйлчлүүлэгчдийнхээ төлөө жижиг зүйлд ч анхааран эелдэгээр ажиллах болно.
4. Чадахгүй зүйлийг ч чадах хүртлээ үйлчлүүлэгчдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хийх болно.
5. Өөртөө болон хамтран ажиллагчдынхаа чадварт итгэж хамтдаа өсөн дэвших болно.
6. Хамтран ажиллахын сайхныг мэдэрч, найрсаг үйлчилгээг хүргэнэ.
7. Нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, хамтдаа шинэчлэгдэн хөгжинө.
БИДНИЙ АЛСЫН ХАРАА
Бид үйлчлүүлэгч бүрийнхээ сэтгэлд нь хүрч ажиллана.
Бид үйлчлүүлэгчиддээ шинэ боломжийг нээж өгнө.
Бид үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа шинэ ертөнцийг бүтээнэ.
МАНАЙ КОМПАНИ
“NEST” гэдэг энэхүү үгний утга нь шувууны үүр гэсэн утгатай бөгөөд мөчир мөчрөөр нь цуглуулж хийсэн шувууны үүрийг дүрслэх ба амьдрал баялаг тул дараагийн шинэ шатны давхцалыг билэгдсэн болно.
NEST Finance нь Монгол улсын хэмжээнд Япон стандарт үйлчилгээг нэвтрүүлхээр ажиллаж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, авто тээврийн хэрэгсэл барьцаалсан зээл, утасны дугаар барьцаалсан зээл болон электрон барааны зээл гэсэн бүтээгдхүүнийг нэвтрүүлэн түргэн шуурхай харилцагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн ажиллаж байна.
NEST Finance төсөл нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд одоогоор нийт 2500 гаруй харилцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн түүнчлэн валют арилжаа, брокерийн үйл ажиллагаа болон эд хөрөнгийн даатгалын үйл ажиллагааг нэвтрүүлхээр ажиллаж байна.
“NEST” – н бид үйлчилгээгээрээ дамжуулан төрөл бүрийн мэдээ, мэдээлэлээр хангах, шинэ бүхэнтэй учруулах, амьдралын нэгэн шинэ үеийг бий болгох зорилгоор Монголдоо анхны санхүүгийн цогц үйлчилгээг бодит болгохыг зорин ажиллаж байна.
Бид таны санхүүгийн өсөлт дэвшилтэнд тань дэм болж хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг өгөх болно.