Компанийн тухай

Манай байгууллага 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид зах зээлд эзлэх өөрийн байр суурийг өргөжүүлэхийн хирээр зээлийн хүүг буулгаж нөхцөлийг сайжруулахаар тасралтгүй ажиллаж байна.

Мөн бид харилцагчдын хэрэгцээг зөв илрүүлж үр өгөөжтэй санхүүжилтийг олгох ба гол төлөв банк болон төслийн санхүүжилтээс зээлжих боломжгүй иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчидэд дэмжлэг үзүүлэхээр түлхүү ажиллаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна.

Мөн бид

  • Үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээ
  • Аялал жуулчлалын үйлчилгээ
  • Хүнс, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Бидний үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээг сонирхохыг хүсвэл та дараах линкээр зочлоорой.

http://nest.mn/

Бид зах зээлийн хүүг боломжит хамгийн бага хэмжээнд хүргэж, зээлийн шийдвэрийг хамгийн хурдан байлгана.

Эрхэм зорилго

Иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг шаардлагатай санхүүжилтээр хүндрэл багатай, шуурхай хангаж, тасралтгүй үйл ажиллагааг нь дэмжих замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.

Алсын хараа

Бид зөв бодлого, хүчирхэг менежмент, чадварлаг багт суурилсан санхүүгийн цогц шийдлүүдийг дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэх замаар Монголд төдийгүй дэлхийд танигдсан хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллага болно.

Танд юугаар туслах вэ?

Та бидэнтэй ажлын утсаар холбогдон зөвлөгөө аваарай.

Бид таны зээлийг өдөрт нь олгоно.